Монголын анхны крипто мэдээний сайт

15 тэрбум долларын айрдроп? Тайландын сөрөг хүчний нам үүнийг амлаж байна

2023-04-09


Тайландын сөрөг хүчний гол нам Засгийн эрхэнд гарсаныхаа дараа хэдэн сарын дотор 500 тэрбум бат (ойролцоогоор 15 тэрбум доллар) бэлэн мөнгө өгнө гэж амлаж байна.

Тус намын албан тушаалтан хэлэхдээ, энэ алхам нь улс орны хямралд орсон эдийн засгийг сэргээхэд тусалж, "хүзүүний өр"-тэй тэмцэж буй хүмүүст туслах болно гэв.

Блүүмберг агентлагийн мэдээлснээр, Феу Тай тэргүүтэй Засгийн газар тавдугаар сард болох бүх нийтийн сонгуульд ялбал 16 ба түүнээс дээш насны 55 сая орчим иргэнд тус бүр 10,000 батыг айрдропоор олгохоор төлөвлөж байна.

Намын эдийн засгийн бодлогын хороог удирдах үүрэг хүлээсэн Проммин Лертсуридж уг мөнгийг блокчэйн технологи дээр суурилсан дижитал түрийвчний тусламжтайгаар олгоно гэж мэдэгджээ.

Намаас Ерөнхий сайдад нэр дэвшиж буй гурван хүний нэг Сретта Тависин хэлэхдээ:

“Манай улс сүүлийн найман жил эдийн засгийн хувьд хямарч, орлого багасч, ард түмний зардал ихсэж байна. Одоогийн Засгийн газар бага зэргийн мөнгө тарааж байгаа нь иргэдийг дусал дуслаар хооллож байна. Энэ нь буруу бөгөөд эдийн засгийн зохистой, зөв өсөлтийг өдөөж чадахгүй” гэв.

Сөрөг хүчин мөн цалингийн доод хэмжээг огцом нэмэгдүүлнэ гэж амласан. Мөн фермийн орлогыг гурав дахин нэмэгдүүлж, өрхийн сарын орлогын доод хэмжээг баталгаажуулах арга хэмжээ авна гэв.

Үүнээс гадна Тайландад крипто арилжаа, хэрэглээ нь түгээмэл байдаг ч эрх баригч элитүүд энэ салбарын талаар хатуу бодлого баримтладаг.