Монголын анхны крипто мэдээний сайт

Энэтхэг эр криптод ихээхэн мөнгө алдсаныхаа дараа гүүрнээс үсрэхийг оролджээ

2023-04-10


Технологийн томоохон компанид ажилладаг 23 настай мэргэжлийн залуу криптовалютын зах зээлд 30 лак (ойролцоогоор 37,500 доллар) алдсаныхаа дараа Энэтхэгийн Колката хотын голын гүүрнээс үсэрч амиа хорлохыг завджээ.

Видясагар Сету (гүүр) дээр залууг анзаарсан таксины жолооч түүний зорилгын талаар ойролцоох цагдаад мэдэгджээ.

Цагдаа нар залууг алдартай гүүрнээс гол руу үсрэхээс сэргийлж чадсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн ба залуугийн нэрийг дурдаагүй байна.

Залуу байцаагдаж байхдаа тэрээр зээл авч, үнэт зүйлээ зарж, тэр байтугай ээжийнхээ тэтгэврийн мөнгийг криптовалютанд хөрөнгө оруулалт хийхдээ ашиглаж, асар их хохирол амссан гэж цагдаад мэдүүлжээ. Сүүлийн долоо хоногт түүнд мөнгө зээлсэн хүмүүсээс заналхийлсэн дуудлагыг хүлээн авсан гэх мэдээлэл байна. Цөхрөнгөө барсан тэрээр амиа хорлохоор алдарт гүүрэн дээр очихоор шийдсэн гэжээ.

Цагдаагийнхны мэдээлснээр тэд гүүрнээс үсэрч амиа хорлохоос урьдчилан сэргийлэх гэж оролдсон дөрөв дэх тохиолдол нь энэ юм. Хоёр тохиолдолд тэд тэднийг аварч чадсан.