Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2023-04-14


Дөрөвдүгээр сарын 13-нд АНУ-ын макро эдийн засгийн талаарх сайн мэдээлэл гарсан тул Уолл Стрийт өсөлттэй нээгдэж, биткойн 30,000 доллараас дэмжлэг аван өслөө.

Тодруулбал АНУ-ын үйлдвэрлэгчийн үнийн инфляцийн (PPI) тайлан хүлээгдэж байснаас бууралттай гарав. PPI тайлангийн зах зээлийн хүлээлт жилийн 3% байсан бол 2.7% -иар гарснаар зах зээл өсөж эхэлсэн байна.

Санхүүгийн шинжээч Kobeissi Letter –ийн хэлснээр PPI сарын үзүүлэлт ийнхүү бага гарсан нь 2022 оны 3-р сарын оргил үеээс хойших хамгийн том уналт болохыг онцлов.

“2022 оны 6-р сараас хойш буюу 1 жил хүрэхгүй хугацаанд PPI инфляцийн нийт түвшин 11.3%-иас 2.7% болж буурсан. Мөн 2022 оны 6-р сараас хойш PPI инфляци сар бүр нэмэгдээгүй" гэж нэмж хэлэв.

Тайланг зарласны дараа биткойн 30,000 доллараас дээш гарсан бол ETH олон сарын хугацаанд анх удаагаа 2000 доллараас дээш гарлаа.