Монголын анхны крипто мэдээний сайт

Фишинг луйварчид Uniswap-ын хэрэглэгчдийг онилж байна

2023-04-15


Кибер аюулгүй байдлын PeckShield фирмээс Uniswap-ийн хакер халдлагын талаар худал мэдээлэл тарааж байгаа фишинг хаягийн талаар анхааруулга гаргажээ.

Pocket Universe-ийн дүрд хувирсан фишинг хаяг нь Permit2 гэрээний алдаа нь Uniswap хэрэглэгчдийн зоосыг аюулгүй болгодог гэсэн утга бүхий жиргээг тогтмол хийж байгаа аж. Хуурамч акаунтын жиргээнүүд нь хэрэглэгчдийг фишинг холбоос дээр дарахыг санал болгож, эцэст нь холбоос дээр дарсан хэрэглэгчид өөрсдийн мэдээллийг алдах нөхцөл үүсдэг байна.

Жинхэнэ Pocket Universe хаяг нь @PocketUniverseZ нь хэрэглэгчдийг луйвраас хамгаалах өргөтгөлийг санал болгодог. Ийм фишингийн оролдлогын хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэгчид ямар нэгэн товчлуур дээр дарахаасаа өмнө хаяг болон мэдээллийн эх сурвалжийн үнэн зөвийг шалгах нь маш чухал юм.