Монголын анхны крипто мэдээний сайт

Bitrue биржийг хакердаж, 23 сая долларын үнэ бүхий криптог хулгайлжээ

2023-04-16


Өчигдөр крипто бирж Bitrue нь халдлагад өртөж, гэмт этгээд ойролцоогоор 23 сая долларын үнэ бүхий криптовалютыг өөрийн түрийвч рүүгээ шилжүүлжээ.

Халдлага нь албан ёсоор батлагдсан.

Твиттер хуудсандаа Bitrue бирж тэдний халуун түрийвчний нэг нь "богино хэмжээний халдлагат" өртсөн гэж мэдэгдэв.

Багийнхан цаашид ямар нэгэн хохирол учруулахаас сэргийлж чадсан гэдгээ мөн дурьдсан байна.

Тэд мэдэгдэлдээ “Халдагчид ETH, QNT, GALA, SHIB, HOT, MATIC зэрэг зоосны дүнгээр ойролцоогоор 23 сая ам.долларын криптог хулгайлсан. Халдлагад өртсөн халуун түрийвч нь манай нийт хөрөнгийн 5 хүрэхгүй хувийг л эзэмшдэг. Манай түрийвчний үлдсэн хэсэг нь аюулгүй бөгөөд ямар ч аюулд өртөөгүй” гэжээ.

Энэ халдлага нь техникийн алдаа эсвэл инженерчлэлийн үр дагавар байсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Бирж нь "аюулгүй байдлын нэмэлт шалгалт хийх" зорилгоор 4-р сарын 18 хүртэл мөнгө гаргаж авах үйл ажиллагааг зогсоосон.