Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB шатаалтын мэдээ

2023-04-16


Сүүлийн 24 цагийн дотор маш их хэмжээний буюу 1.5 тэрбум Шиба Ину зоосыг шатаасан тухай Shibburn платформ мэдээллээ.
Shibburn-ийн мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн дотор нийт 12 удаагийн гүйлгээгээр 1,524,520,814 SHIB-ийг шатаажээ. Дөрөвдүгээр сарын 14-ний өглөөний 8:16 цагийн орчимд 1.49 тэрбум SHIB (1,494,278,561 SHIB) шатаах хаяг руу рүү шилжүүлсэн томоохон хэмжээний шатаалтын гүйлгээ нь анхаарал татаж байна.
Шатаалтын өөр нэг анхаарал татахуйц гүйлгээ нь нэг удаагийн гүйлгээгээр 16,7 сая SHIB (16,712,083 ШИБ) шатаах хаяг руу илгээсэн явдал юм.
Нэмж дурьдахад, SHIB-ийн анхны нийлүүлэлт 1 квадриллион буюу 1,000,000,000,000,000 зоостой байсан. Shibburn цахим хуудасны мэдээлснээр, анхны нийлүүлэлтээс өнөөг хүртэл нийт шатсан хэмжээ 410,632,927,829,053 SHIB байна.