Монголын анхны крипто мэдээний сайт

Хонг Конг нь Web3 бага хурлын үеэр крипто салбарт ээлтэй байгаагаа баталлаа

2023-04-16


Засгийн газрын албан тушаалтнууд энэ долоо хоногт болсон Хонг Конгийн Web3 фестивалийн үеэр хотын крипто салбарт зарим ажлыг хийх болсноо зарлав, учир нь тус муж нь крипто болон Web3 стартапуудыг татах бүрэн зохицуулалттай крипто төв болох зорилготой юм.

Дөрөвдүгээр сарын 12-нд Санхүүгийн нарийн бичгийн дарга Пол Чан Мо-по зохих зохицуулалт, хяналт нь нэн чухал болохыг онцолж “Тогтвортой хөгжлийн орчин, хөгжлийн илүү тохиромжтой орон зайг бий болгохын тулд зохих зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэдгийг хүн бүр сүүлийн үеийн үйл явдлаас ойлгосон гэдэгт би итгэж байна” гэжээ.

Түүнчлэн Хонг Конгийн Үнэт цаас, фьючерсийн хороо (SFC) мөн төвлөрсөн бус санхүүжилтийг зохицуулахыг хүсч байна.

SFC-ийн зуучлалын хэлтсийн дарга Кейт Чой хэлэхдээ, DeFi-г CeFi (төвлөрсөн эсвэл уламжлалт санхүү)-тэй адилтгаж үзэх хэрэгтэй гэв.

"Тиймээс DeFi-ийн үйл ажиллагаа нь үнэт цаас болон фьючерсийн хүрээнд явагдах юм бол уламжлалт санхүүгийн үйл ажиллагаанд хамаарах зохицуулалтын ижил шаардлагуудыг дагаж мөрдөх болно" гэв.

Зургадугаар сард хэрэгжиж эхлэх шинэ журмын дагуу Хонг Конг дахь бүх крипто биржүүд SFC-ээс зөвшөөрөл авах шаардлагатай болно. Гэсэн хэдий ч лицензийн үйл явц нь маш хатуу бөгөөд тэдний бүртгэж болох зооснуудад хатуу шаардлага тавина.

Гэсэн хэдий ч бүс нутгийн банкууд криптод нээлттэй болж байгаа билээ. Энэ долоо хоногийн эхээр Хонг Конгийн хамгийн том онлайн банк крипто болон fiat валют руу шилжүүлэх, хөрвүүлэх үйлчилгээг санал болгохоо мэдэгдэв.

Тодруулбал ZA Bank нь үйлчлүүлэгчдэд зориулсан төлбөр тооцооны банкны үүргийг гүйцэтгэж, биржээр дамжуулан крипто хадгаламжаас Хонконг, Хятад, АНУ-ын мөнгөн тэмдэгтээр мөнгө авах боломжийг олгоно гэж Гүйцэтгэх захирал Рональд Иу мэдэгджээ.