Монголын анхны крипто мэдээний сайт

Хонг Конгийн нэгэн эмэгтэй крипто луйврын золиос болж, бүх хадгаламжаа алджээ

2023-04-17


Хонг Конгийн 55 настай оршин суугч онлайн криптовалютын хөрөнгө оруулалтын луйврын золиос болж, бараг 7 сая хонконг доллар (бараг 900,000 доллар) бүхий хадгаламжаа алджээ.

Сүүлийн үед энэ төрлийн залилангийн хэрэг тус бүс нутагт их гарах болсон. Хонконгийн хөрөнгө оруулагчид крипто луйврын схемийн улмаас 2022 оны эхний хагаст ойролцоогоор 50 сая долларын алдагдал хүлээсэн гэсэн судалгаа бий.

South China Morning Post сэтгүүлд бичсэнээр, энэ оны нэгдүгээр сард нэгэн этгээд хохирогчтой Instagram хуудсаар нь холбогдож, танилцаж эхэлжээ. Мөрдөн байцаалтын явцад тэд дараа нь өөр мессеж илгээх програм дээр чатлаж эхэлсэн аж.

Түүний итгэлийг олж авсны дараа луйварчин түүнд маш их ашиг олох амлалттайгаар криптовалютад хөрөнгө оруулахын тулд үл мэдэгдэх платформ дээр данс нээхийг зөвлөжээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд дижитал хөрөнгийн үнийн талаархи мэдээлэл нь хуурамч бөгөөд гэмт этгээдийн хяналтад байсан гэжээ.

"Түүнд хэдэн арван мянган ам.долларын баталгаатай ашгаас гадна өдөрт 2500 хонконг долларын хүү төлнө гэж хэлсэн" гэж цагдаагийн газраас онцлов.

Гэмт этгээд хохирогчийг 2-р сараас 3-р сарын сүүл хүртэл 6.96 сая хонконг доллар буюу 886,600 ам.долларыг тусгайлсан 19 банкны данс руу шилжүүлэхийг ятгаж дөнгөсөн байна.

Эмэгтэй мөнгөнөөсөө тодорхой хэсгийг эргүүлэн авах хүсэлт гаргахад түүнээс хураамж төлөхийг шаарджээ.

Үүний дараа Хонг Конг эмэгтэй цагдаагаас хандаж тусламж хүссэн бөгөөд тус хэргийг "хууран мэхлэх замаар эд хөрөнгө олж авсан" гэмт хэрэг гэж ангилсан бөгөөд энэ нь арав хүртэлх жилийн хорих ялтай. Гэсэн хэдий ч эрх баригчид ямар ч сэжигтнийг баривчлаагүй байна.

Энэ долоо хоногт Хонг Конгод болсон томоохон крипто луйврын цорын ганц жишээ энэ биш юм. 44 настай эмэгтэй хэд хоногийн өмнө цагдаа руу утасдаж, эргэлзээтэй платформ дээр stablecoin Tether (USDT)-д хөрөнгө оруулалт хийснийхээ дараа 3.1 сая доллараа алдсан гэжээ.