Монголын анхны крипто мэдээний сайт

Өнгөрсөн жил Тесла биткойноо зарсан нь 500 сая долларын алдаа болсон

2023-04-18


Тесла 2022 оны 7-р сард ойролцоогоор 1 тэрбум долларын BTC-ийг борлуулснаас хойш биткойны үнэ 50 гаруй хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, Элон Маскийн эзэмшдэг цахилгаан машин үйлдвэрлэгч өнөөдрийг хүртэл зарах гэж хүлээсэн бол нэмэлт 500 сая долларын ашиг олох байжээ.

Теслагийн биткойны арилжаа ашигтай юу?

Тесла 64 сая долларын ашиг олохын тулд 2022 оны хоёрдугаар улиралд нийт 936 сая доллартай тэнцэх биткойныг зарсан. Тухайн үед биткойны ханш 2021 оны арваннэгдүгээр сард 69,000 ам.долларт хүрсэн дээд амжилтаасаа 70 орчим хувиар доогуур арилжаалагдаж байв.

Анх Тесла 2021 оны 2-р сард 1.5 тэрбум долларын биткойныг дунджаар 36,000 долларын үнээр худалдаж авсан. Дараа нь тус компани 2021 оны 2-р сард 272 сая долларын үнэ бүхий BTC-ийг худалджээ.

Үүнээс гадна биткойны үнэ баавгайн зах зээлийн доод түвшинд буюу 16,000 ам.долларт хүрч байсан ч тус компани 2022 оны 4-р улирлын байдлаар үлдсэн BTC-ээ хадгалсаар байна. Өнөөдөр Тесла 330 сая долларын үнэ бүхий 10,725 BTC-ийг эзэмшдэг.

Ерөнхийдөө Тесла хоёр тусдаа биткойны борлуулалтаас ойролцоогоор 165 сая долларын ашиг олжээ. Дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар, түүний үлдсэн BTC эзэмшил ойролцоогоор 56.6 сая долларын бодит бус алдагдал хүлээсэн бол өнөөг хүртэл цэвэр ашиг нь ойролцоогоор 108 сая доллар байна.