Монголын анхны крипто мэдээний сайт

Их Британи 12 сарын дотор криптог бүрэн зохицуулалтанд оруулна

2023-04-19


CNBC-ийн саяхны мэдээгээр Их Британид ирэх 12 сарын дотор криптовалютын зохицуулалтын бүрэн хэмжээний хууль хэрэгжиж магадгүй байна гэв. Энэ тухай Их Британийн Сангийн яамны эдийн засгийн нарийн бичгийн дарга Эндрю Гриффит даваа гарагт мэдэгджээ.

Тус улс дэлхийн крипто хөрөнгийн төв гэх статусыг авахыг хүсч байгаа тул криптовалютыг хэрхэн зохицуулалтад оруулах талаар төлөвлөгөөг хоёрдугаар сард танилцуулсан.

Засгийн газрын хэлэлцүүлгийн хугацаа дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ.

Гриффитийн хэлснээр, Их Британи одоо өөрийн хууль тогтоомжийг хянах боломжтой болсон бөгөөд энэ нь тус улс Европын холбооноос гарсны дараа л боломжтой болсон гэдгийг онцлов. Тиймээс одоо засгийн газар бусад улс орнуудтай зөвлөлдөх шаардлагагүйгээр крипто зохицуулалт гэх мэт чухал шийдвэрүүдийг бие даан гаргах боломжтой болсон.

Гриффит, Их Британи энэ боломжийг хамгийн их ашиглахыг хүсч байгаагаа мэдэгдэв. Гэсэн хэдий ч Их Британи энэ талаар "хурдан, пропорциональ байдлаар" хөдлөх ёстой гэж тэр нэмж хэлжээ.