Монголын анхны крипто мэдээний сайт

Нэг цагийн дотор 160 сая долларын лонг позицууд хаагджээ

2023-04-19


Сүүлийн нэг цагийн дотор биткойн 1000 доллараа унаж, криптовалютын зах зээл улаан өнгөөр будагдлаа.

Coinglass-ийн мэдээлснээр, зөвхөн сүүлийн нэг цагт хаагдсан позицуудын нийт хэмжээ 164 сая доллар болжээ.

Эдгээрийн 98% нь хөшүүрэгтэй урт позиц байсан ба ердөө 4 сая доллар нь шорт позицууд байв.

Эдгээр хаагдсан позицуудын ихэнх нь ETH байсан ба ойролцоогоор 36 сая доллартай тэнцэж байна.

Bitcoin 27.6 сая ам.доллараар хоёрт бичигдсэн хэвээр байгаа бол DOGE болон XRP удаалж байна.