Монголын анхны крипто мэдээний сайт

2023 онд биткойн олборлогч компаниудын хувьцаа өндөр өсөлттэй байна

2023-04-20


Хэд хэдэн биткойн олборлогчид өнгөрсөн оны сүүлээр дампуурлын ирмэг дээр байсан. Гэвч зах зээл дээрх хамгийн сүүлийн үеийн өсөлт нь биткойны олборлолтын салбарт өөдрөг үзлийг бий болгосон.

Биткойн олборлогчид баавгайн савраас аажмаар мултарч байгаа тул тус салбартай холбоотой хувьцаанууд одоо мэдэгдэхүйц сэргэж байна.

BTC-ийн олборлолтын шинжээч Жаран Меллерудын хэлснээр, биткойн олборлох хувьцаанууд 2023 онд тэргүүлэгч крипто хөрөнгийн ханштай зэрэгцэн гэнэт өссөн нь "олборлогч компаниудын хувьцааны хөрөнгө оруулагчдад их хэмжээний алдагдлаа эргүүлэн авах" боломжийг олгосон гэв.

BTC YTD 80%-ийн өсөлттэй байгаа тул HI Crypto Mining Stock Index мөн хугацаанд 115%-иар өссөн байна. Энэ явцад олборлогч пүүсүүд технологийн шилдэг хувьцааг ч гүйцсэн. Технологийн өндөр үзүүлэлттэй NASDAQ 100 индекс л гэхэд энэ жил ердөө 20%-ийн өсөлттэй байсан.

Шилдэг гүйцэтгэлтэй олборлогчид

Core Scientific нь 2023 онд хамгийн сайн гүйцэтгэлтэй биткойн олборлогч компани гэдгээрээ тэргүүлж байна. Тус компани өнгөрсөн жил дампуурлаа зарласан олон компанийн нэг байсан юм. Гэсэн хэдий ч түүний хувьцаа 455%-ийн гайхалтай өсөлт үзүүлжээ.

Үүний зэрэгцээ Digihost, Cipher, Riot, Iris Energy, Marathon нарын хувьцаа ч сайн өсөлттэй байна.

Шинжээч цаашид зах зээлийн өнөөгийн мөчлөг нь биткойны 2019 оны мини бухын мөчлөгтэй төстэй байгааг онцлон тэмдэглэж, крипто хөрөнгийн хэмжээ доороос дээш 260%-иар өссөн байна. Хэрэв энэ мөчлөг давтагдах юм бол биткойн энэ жил 42 мянган ам.долларт хүрэх төлөвтэй гэсэн үг юм. Энэ нь биткойны олборлолтын хувьцааг ч өсгөх боломжтой.