Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2023-04-20


Биткойны үнэ сүүлийн 24 цагийн хүчтэй хэлбэлзэж, 29,000 доллараас доош унаж, олон зуун сая долларын лонг позицуудыг хаахад хүргэсэн.

Өчигдөр BTC 29 мянган доллар руу унасан ба олон хүн хурдан сэргэнэ гэж найдаж байсан ч өнөөг хүртэл тийм зүйл болоогүй байна. Харин ч одоогийн байдлаар үнэ энэ түвшнээс доогуур үнээр арилжаалагдаж байгаа бөгөөд зах зээл хаашаа эргэх бол гэдэг нь олон хүний анхаарлыг татаад байна.

Крипто зах зээлийн мэдрэмжинд дүн шинжилгээ хийдэг alternative.me сайтын мэдээллээс үзэхэд Айдас ба шуналын индексийн одоогийн мэдрэмж 52 цэгт төвийг сахисан байна. Харьцуулбал, өчигдөр Greed (63 оноо) дээр байсан.

PEPE бол хамгийн сүүлийн үеийн меме зоос бөгөөд крипто коммунитигийн бүх хүн уг зоосны талаар хэлэлцэж байна.

Хэдхэн хоногийн өмнө зах зээлийн үнэлгээ нь сая доллар ч хүрэхгүй байсан. Одоо энэ нь олон томоохон бирж дээр арилжаалагдаж байгаа бөгөөд бараг 140 сая долларын зах зээлийн үнэлгээтэй 250 дахь том криптовалют болж, эрт орсон хүмүүс шууд утгаараа долларын саятнууд болж эхэлжээ. Түүнчлэн уг зоосны 24 цагийн арилжааны хэмжээ 130 сая доллараас давсан байна.

Нөгөөтэйгүүр бусад алткойнууд харьцангуй чимээгүй байгаа бөгөөд биткойны хөдөлгөөнийг ажиглаж байна.