Монголын анхны крипто мэдээний сайт

Сатоши эрин үеийн биткойн халим сэрж, 279 BTC-г шилжүүлжээ

2023-04-22


Дөнгөж сая 10.5 жил унтаа байсан хаяг буюу Сатоши үеийн 1,128 BTC-ийн үнэ бүхий 31,587,849 долларын хэтэвч гэнэт идэвхжижээ.

Lookonchain-ийн мэдээлснээр, 1128 BTC-тэй халим дахин идэвхжиж, 7.8 сая долларын үнэ бүхий 279 BTC-г гурван шинэ хаяг руу шилжүүлсэн байна.

Халим 2012 оны 10-р сар болон 2013 оны 5-р сард 1128 BTC-ийг хүлээн авсан бөгөөд тухайн үед үнэ нь 12 доллар ба 195 доллар байжээ.

Өмнө нь манай сайтын мэдээллэснээр, унтаа байсан өөр нэг биткойны халим 9.3 жилийн дараа сэргэж, 60.7 сая доллараар үнэлэгдсэн 2,071.5 BTC шилжүүлсэн. Энэ халим анх 2013 оны 12-р сарын 19-нд 6,071.5 BTC авсан бөгөөд энэ үед биткойны үнэ ойролцоогоор 663 доллар байжээ.

Ийнхүү энэ сард хэд хэдэн томоохон халим хаягууд сэрсэн нь крипто коммунити дунд жинхэнэ халуухан сэдэв болж байгаа бөгөөд бүгд өөр өөрийн таамаглалыг дэвшүүлж байна.