Монголын анхны крипто мэдээний сайт

Crypto Com-ын Гүйцэтгэх захирал сөрөг цуурхлуудыг няцаав

2022-07-06


Сүүлийн үед крипто арилжааны биржүүд хөрвөх чадвартай холбоотой асуудлаас болж зарлага гаргах үйлчилгээгээ зогсоосон тохиолдлууд хэд хэд бүртгэгдсэн билээ. CryptoCom-ын Гүйцэтгэх захирал Крис Марсзалек өөрийн биржийн талаарх сөрөг цуурхлыг өөрийн твиттер хуудсаараа дамжуулан няцаав.

Тодруулбал, Сингапурт төвтэй биржийг удахгүй мөнгө татах бодлогоо өөрчилж, зарлага гаргах үйлчилгээгээ зогсооно гэсэн цуу яриаг гүйцэтгэх захирал няцааж, нийгэмд сандрал үүсгэх гэсэн хямдхан оролдлого гэж тэмдэглэв.

Тэрээр үргэлжлүүлэн өөрийн компанийг сайн ажиллаж байгааг онцлоод энэ жил дэлхийн шилдэг гурван крипто биржийн нэг болж магадгүй гэжээ.

Үүний зэрэгцээ, одоогийн байдлаар баавгайн зах зээл дээрх ихэнх алткойнуудын нэгэн адилаар тус биржийн уугуул токен Cronos (CRO) нь YTD-аасаа 80 гаруй хувиар буурсан хэвээр байна.

Түүнчлэн тус биржийн захирал хэлэхдээ өнөөгийн баавгайн зах зээл нь чанаргүй компаниудаас салгаж, орон зайг дахин "илүү хүчирхэг болгох" салбарын "цэвэрлэгээ" гэж үзэж байгаа аж.