Монголын анхны крипто мэдээний сайт

Ripple 3.7 тэрбум хүнд туслахаар төлөвлөж байна

2023-04-24


Блокчэйнд суурилсан финтек технологийн компани Ripple дэлхий даяар банкны дансгүй 3.7 тэрбум хүнд туслахаар төлөвлөж байгаагаа зарлалаа. Мөн дэлхийн өдөрт зориулан нийтэлсэн жиргээндээ тус компани дэлхийн уур амьсгалын хямрал нь энэ зууны хамгийн тулгамдсан сорилтуудын нэг бөгөөд нүүрстөрөгчийн зах зээл дэх блокчейн инноваци нь дэлхийн байгаль орчинд эерэгээр нөлөөлнө гэв.

Ripple-ийн дээрх санаачилга дээр 2018 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд янз бүрийн финтек компаниуд, сангууд, их дээд сургуулиуд, бизнес эрхлэгчид болон төрийн бус байгууллагууд (ТББ) -тай хамтран ахиц дэвшил гаргахаар ажиллаж байна. Түншүүд одоогоор дэлхийн 80 гаруй оронд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг санаачилгын хүрээнд 150 сая долларын хандивийг өргөөд байна.

Мөн түүнчлэн криптовалютын компани болон блокчэйн технологийг нэвтрүүлэх нь банкны үйлчилгээнд хамрагдах боломжгүй олон тэрбум хүний эдийн засгийн оролцоо, боломж, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд тустай гэж мэдэгджээ.

Ripple хэлэхдээ асуудлыг шийдэх нэг шийдэл нь хөгжиж буй зах зээлд бага зардалтай, байнгын бэлэн мөнгө шилжүүлэх, санхүүгийн хүртээмжийг сайжруулахаар ажиллаж буй засгийн газруудад төв банкны дижитал валютын платформыг бий болгох гэж үзэж байна.

Үүнээс гадна Ripple нь криптовалютын салбарын тогтвортой байдлыг дэмжих зорилготой юм. Ripple нь нүүрстөрөгчийн саармагжуулсан дэлхийн анхны блокчейн бөгөөд криптовалютын ногоон шийдлүүд болон нүүрстөрөгчийн зах зээлийг илүү үр дүнтэй болгох боломжтой гэж үздэг. Тус компани утааг бууруулах, ногоон эрчим хүчийг ашиглах, нүүрстөрөгчийг зайлуулах шинэлэг төслүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар 2030 он эхэд нүүрсхүчлийн хийг саармагжуулах зорилт тавьжээ.