Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2023-04-24


Биткойн шинэ долоо хоногийг сэргэлтээр эхлүүлэхийг оролдов. Гэсэн хэдий энэ нь амжилтгүй болсон ба одоогийн байдлаар биткойн 27,200 доллар орчимд арилжаалагдаж байна.

Өмнөх долоо хоногт BTC таван сарын хугацаанд хамгийн их үнэ цэнээ алдсан. Энэ нь долоо хоногийн өмнө арилжаалагдаж байсан үетэй харьцуулахад 10 орчим хувиар буурсан байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд алткойны зах зээл мэдэгдэхүйц сэргэж чадаагүй. Ethereum 1.8K доллар руу чиглэж байгаа нь тухайн өдөртөө 2.1%-иар буурчээ.

Injective Protocol (INJ) нь сүүлийн 24 цагийн хамгийн муу гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ хугацаанд 12% -иас илүү буурлаа. Сүүлийн долоо хоногт л гэхэд уг криптовалют 30 гаруй хувиар буурчээ. Арбитрумын ARB яг ард нь байгаа бөгөөд өнөөдөр мөн 10 орчим хувиар алдсан байна.

Нөгөөтэйгүүр, Kaspa (KAS) болон Bitget Token (BGB) байгаа бөгөөд эдгээрийн аль аль нь сүүлийн 24 цагийн дотор 6%-иас дээш өсчээ. Гэхдээ бусад ихэнх зооснууд улаан өнгөөр арилжаалагдаж байна.