Монголын анхны крипто мэдээний сайт

KuCoin-ийн твиттер хаягийг хакердсны улмаас хэрэглэгчид 22,000 гаруй доллараа алджээ

2023-04-26


KuCoin-ийн Твиттер хаяг богино хугацаанд хакерын халдлагат өртсөний улмаас тус платформын хэрэглэгчид хакеруудад нийт 22,000 гаруй ам.доллараа алджээ.

KuCoin 4-р сарын 24-ний даваа гарагт хакерууд түүний твиттер хаягийг 45 минутын турш эзлэн авч, хуурамч үйл ажиллагааг сурталчилсан болохыг твиттер хаягаараа дамжуулан мэдэгдсэн. Энэ үйл явдал богинохон байсан ч компани нь ETH, BTC зэрэг залилангийн үйл ажиллагаатай холбоотой 22 гүйлгээг илрүүлсэн ба энэ нь нийт 22,628 ам.доллартай тэнцсэн гэв.

Үүний дараа крипто бирж Twitter хаягаа сэргээсэн гэдгээ зарлаж, энэ нь нөлөөлөлд өртсөн цорын ганц суваг байсан гэдгийг онцолсон ба энэ нь вэбсайт болон бусад нийгмийн мэдээллийн хаягууд нь юулгүй байсан гэсэн үг юм.

Энэхүү үйл явдлын дараа KuCoin шалгалтын ажиллагаа явуулж, сэжигтэй хаягуудыг хааж, хохирсон хэрэглэгчдэд нөхөн төлбөр олгохоо амласан. Энэхүү платформ нь ирээдүйд үүнтэй төстэй хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд аюулгүй байдлыг нэмэгдүүлэх болно гэв.

Үүний зэрэгцээ, дээрх үйл явдал нь хакерууд хэрхэн алдартай Twitter хаягуудыг ашиглан хүмүүсийн мөнгийг хулгайлахын тулд хуурамч линк нийтэлж байгааг баталлаа.

Өмнө нь хакерууд Circle-ийн стратегийн ахлах захирал Данте Диспартын Твиттер хаягийг хакердаж, USDC-ийн хуурамч airdrop-ыг сурталчилжээ. Тэд мөн News24-ийн Твиттер хуудсыг булаан авч, XRP-ийг айрдроп тарааж байна хэмээж хуурамч линкийг хавсаргасан.

Крипто эзэмшигчидэд өгөөж өсгөнө гэж амласан хэн нэгэнд токен илгээхгүй байхыг зөвлөж байна. Мөн сэжигтэй холбоосыг нээхээс зайлсхийж, сайтар нягталж үзэх хэрэгтэй.