Монголын анхны крипто мэдээний сайт

Binance Academy нь ChatGPT-ээр ажилладаг чатбот ажиллуулж эхэллээ

2023-04-27


Binance нь криптовалютын талаар суралцах хүсэлтэй хэрэглэгчдэд зориулсан дижитал академийг санал болгосоор ирсэн билээ. Технологийн дэвшлийн ачаар тус компани бүх хэрэглэгчдийнхээ суралцах үйл явцыг хялбаршуулсан хиймэл оюун ухаанд суурилсан үнэгүй сургалтын хэрэглүүрийг гаргажээ.

Дөрөвдүгээр сарын 24-нд дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох Binance өөрийн Академидаа хиймэл оюун ухаанаар ажилладаг Web3 “Binance Sensei”-ийн албан ёсны нээлтээ зарлав.

Мэдэгдэлд дурдсанаар, AI-д суурилсан тус сургалтын шинэлэг хэрэгсэл нь "суралцах явцыг нэмэгдүүлэхийн тулд" хэрэглэгчийн хайлтыг оновчтой болгож, боловсролын үйл явц нь крипто коммунитигийн хувьд илүү үр бүтээлтэй, сонирхолтой байх болно гэжээ.

Binance нь хиймэл оюун ухааныг ашиглан боловсролд шинийг санаачлах зорилготой

Binance Sensei-ийн зорилго нь Binance Academy-ийн хэрэглэгчид өөрсдийн мэргэжлийн түвшингээс үл хамааран платформ дээрх бүх мэдлэгийг илүү ойлгомжтой байдлаар олж авах явдал юм.

Binance Sensei нь хамгийн сүүлийн үеийн ChatGPT технологиор ажилладаг бөгөөд OpenAI-ийн 2022 онд боловсруулсан хиймэл оюун ухааны хэлний платформ нь өдөр бүр сая сая хүмүүсийн хамгийн өргөн хэрэглэгддэг технологийн хэрэгслүүдийн нэг болжээ.

AI хэрэгслийг ашиглахын тулд хэрэглэгчид зүгээр л Binance Академийн вэбсайт руу нэвтэрч, Sensei bot дүрсийг олж харьцаж эхлэх хэрэгтэй. Асуулт асуусны дараа биржийн Sensei chatbot нь 150 үгтэй, тодорхой хариулт бүхий хураангуйг үүсгэж, тухайн сэдвээр холбогдох гурван нийтлэлийг санал болгоно.