Монголын анхны крипто мэдээний сайт

Binance Japan албан ёсоор нээлтээ хийнэ

2023-04-29


Дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох Binance нь энэ оны 6-р сард Японы зах зээл дээр ажиллаж эхлэхээр зорьж байна.

2018 онд тус компани зохицуулалтын асуудлаас болж Японоос гарснаас хойш анхны эргэн ирэлт юм.

Sakura Exchange BitCoin (SEBC) Binance Japan нь 2023 оны 6-р сараас эхлүүлэн орон нутгийн хэрэглэгчдэд үйлчилгээ, бүтээгдэхүүнээ үзүүлж эхэлнэ гэж мэдэгдэв.

Крипто аварга компани өнгөрсөн оны арваннэгдүгээр сард SEBC-ийг бүс нутагтаа өөрийн оролцоог бэхжүүлэхийн тулд тодорхойгүй үнээр худалдаж авсан.

Сакура бирж нь 5-р сарын 31-ээс хойш Binance Japan болох аж.

Иймд хэрэглэгчдэд заасан хугацаанаас өмнө эзэмшиж буй хөрөнгөө эргүүлэн татахыг зөвлөжээ. Харин уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хүмүүсийн хөрөнгийг зургадугаар сарын 5-ны өдрийн ханшаар тооцож япон иенд шилжүүлнэ.

Binance Japan-д элсэх хүсэлтэй хэрэглэгчид данс нээлгэх хүсэлтээ дахин гаргаж, баталгаажуулах шаардлагатай.

CZ-ийн биржийг 2018 онд дотоодын агентлагууд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэж өөрийн нутаг дэвсгэрээсээ гаргасан. 

Тухайн үед Binance-г FSA-аас эрүүгийн хариуцлагад татсан гэсэн цуу яриа гарсан. Гэсэн хэдий ч Гүйцэтгэх захирал Чанпэн Жао цуу яриаг үгүйсгэж, бирж нь холбогдох байгууллагуудтай үргэлж харилцаатай байж, хамтарч ажилдаг гэж мэдэгдэж байжээ.