Монголын анхны крипто мэдээний сайт

Энэтхэгийн хөрөнгө оруулагч биткойнд мөнгөө алдсаныхаа дараа амиа хорложээ

2023-04-30


Энэтхэгийн Колката хотын оршин суугч 49 настай эрэгтэй Hooghly голд живж амиа алдсан гэх мэдээлэл байна. Анхан шатны задлан шинжилгээгээр хүчирхийллийн шинж илрээгүй нь түүнийг амиа хорлосон гэж дүгнэжээ.

Энэ хүн хувьцаа болон биткойнд хөрөнгө оруулалт хийсэн гэж цагдаа нар таамаглаж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтаа алдах нь түүний үхлийн нэг шалтгаан байж болохыг сануулжээ.

Энэтхэгийн цагдаа нар цогцсыг Колката хотоос хойд зүгт хэдэн милийн зайд орших Хугли голоос хөвж байсныг олсон. Нэрийг нь зарлаагүй байсан иргэн дөрөвдүгээр сарын 16-нд сураггүй алга болжээ.

Хохирогч хүнд ямар нэгэн ноцтой асуудал байхгүй гэж түүний ойрын хамаатан хуулийнханд мэдэгдсэн. Тэрээр эхнэр, хүү хоёрынхоо хамт Колката хотын хамгийн сайн бүсүүдийн нэг болох Рой Бахадурын замд байрлах байранд амьдардаг байв.

Нэмэлт мөрдөн байцаалтын явцад түүнийг хувьцаа болон биткойнд хөрөнгө оруулсан байж магадгүй гэдгийг олж тогтоосон ба эдгээр хөрөнгө оруулалт буурсан нь түүнийг амьдралаа дуусгахад түлхсэн байж болох юм.

Хохирогчийн ар гэрийнхэн хүн амины байж болзошгүй талаар гомдол гаргаагүй байна. Нарийвчилсан мөрдөн байцаалтын явцад амиа хорлох шалтгааныг тогтоох ба эцсийн дүгнэлтийг хийх аж.

Үүнээс гадна Колката хотын цагдаа нар энэ сарын эхээр 23 настай залуу голын гүүрнээс үсрэхийг завдсан өөр нэг хэргийг бүртгэсэн. Тухайн хүн криптовалютын хөрөнгө оруулалтаас болж их хэмжээний хохирол амссан учраас амиа хорлох хүсэлтэй гэдгээ мэдүүлэгтээ дурьджээ.