Монголын анхны крипто мэдээний сайт

Google Cloud нь Web3 спартап хөтөлбөрийг танилцууллаа

2023-04-30


Google Cloud нь Web3 стартапууд болон төслүүдэд илүү хурдан, илүү найдвартай бүтээж, өргөжүүлэхэд нь туслахаар төлөвлөж байгаагаа зарлав.

Энэхүү шинэ санал нь "Гарааны бизнест зориулсан Google-ийн Cloud Program" нэртэй одоо байгаа санаачлагыг өргөжүүлж, Web3 стартапуудыг багтаасан болно.

Албан ёсны хэвлэлийн мэдээнд дурдсанаар, Web3 технологийн шаардлага хангасан төслүүд болон стартапууд нь Google for Startups Cloud хөтөлбөрт хамрагдах боломжтой. Төслүүд мөн Google Cloud-н Web3-ийн тусгай боломжуудад хүртэх бөгөөд үүнд Google Cloud кредит болон техникийн болон хамтын ажиллагааны дэмжлэгт хоёр жилийн хугацаанд 200,000 доллар хүртэл тусламжийг авах боломжтой.

Цаашилбал, Aptos, Celo, Flow, HBAR Foundation, Near, Solana Foundation зэрэг байгууллагуудын тэтгэлэгт хамрагдах боломжтой болно. Тэдгээр стартапуудад хөгжлийг дэмжих эх үүсвэрээс гадна Web3 гарааны өсөлтийг хурдасгахад туслах 1 сая хүртэлх долларын онцгой буцалтгүй тусламж санал болгох аж.