Монголын анхны крипто мэдээний сайт

2 долоо хоногийн дотор саятан болох нь: PEPE-ээр хэрхэн баяжсан бэ?

2023-05-02


PEPE-ийн сүүлийн хоёр долоо хоногийн аялал нэлээд сонирхолтой байлаа.

Үнэн хэрэгтээ PEPE мэлхийний мемегээс санаа авсан энэ мемекойн 4-р сарын дундуур худалдаанд гарснаасаа хойш өндөр өсөлттэй байна.

PEPE сүүлийн 24 цагийн дотор дахин 90%-иар өсч, бүх цаг үеийн дээд цэгээ тогтоожээ. Зах зээлийн тоглогчид ихээхэн сонирхож байсан тул уг зоос нь асар их өсөж эрт худалдан авсан хөрөнгө оруулагчид нь гайхалтай ашиг олсон.

PEPE саятнууд

Крипто аналитик үйлчилгээ үзүүлэгч 'Lookonchain'-ийн эмхэтгэсэн мэдээллээс үзэхэд хоёр ухаалаг арилжаач PEPE-ийн хөрөнгө оруулалтынхаа тодорхой хэсгийг огцом өссөн үнийн дунд зарж, хоёр долоо хоногийн дотор 1 сая гаруй долларын ашиг халаасалсан байна.

Арилжаачдын нэг нь 5.42 их наяд PEPE-ийг 1 ETH (2100 долларын үнээр) худалдан авч, дараа нь 3.42 их наяд PEPE-ийг 929 ETH-ээр (1.77 сая доллараас дээш үнээр) зарсан. Тэд 2 их наяд PEPE (2.37 сая долларын үнэтэй) хадгалсаар байгаа бөгөөд бүгдийг нь зарснаар  4.14 сая орчим ашиг олох боломжтой.

Хоёрдахь арилжаачин нь 2.3 ETH (4,822 долларын үнээр)-ээр 4.22 их наяд PEPE худалдан авч, дараа нь 3.22 их наяд PEPE-ийг 670 ETH (1.3 сая долларын үнэтэй) зарж, 1 их наяд PEPE (бараг 1.2 сая долларын үнэтэй) хадгалсаар байна. Хэрэв энэ арилжаач PEPE-ийн бүх зоосоо зарвал одоогийн үнээр 2.47 сая долларын ашиг олох болно.

Эдгээр хөрөнгө оруулагчид нь  PEPE-д харьцангуй бага хэмжээгээр оруулсан ч удалгүй  саятан болсон нь крипто орон зайд FOMO-г үүсгэсэн DOGE-ийн гайхалтай өсөлтийг  санагдуулж байна.