Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2023-05-04


АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр (bps) нэмсний дараа биткойны ханш аажмаар сэргэж байна. Биткойн ханш 1.3%-иар өсөж, 29,115 ам.доллар болсон байна. Ether-ийн үнэ 1,6%-иар өсч 1,908 доллар болжээ.

Banrion Capital-ийн ахлах стратегич Виктория Биллс АНУ-д үргэлжилж буй банкны хямралыг крипто ханшийн өсөлтийн өөр нэг хөдөлгөгч хүчин зүйл хэмээн онцлов.

Дөрөвдүгээр сард J.P Morgan тайландаа одоогийн банкны хямрал нь "крипто экосистемийг зөвтгөх баталгаа" гэж хэлсэн. Мөн тус банкны шинжээчид хямрал нь “уламжлалт санхүүгийн сул талыг илчилсэн” гэж мэдэгджээ.

ХНС-ийн хүүгийн өсөлт таамагласны дагуу өссөн тул алткойнууд мөн 1-5 хувиар өссөн байна.