Монголын анхны крипто мэдээний сайт

Стив Ханке: Крипто бол мэлхийтэй адил

2023-05-05


Жонс Хопкинсийн их сургуулийн томоохон эдийн засагч, биткойн болон криптог тууштай шүүмжлэгч Стив Ханке өөрийн твиттер хуудсаараа дамжуулан криптог ахин шүүмжлэв. Энэ удаад тэрээр крипто хөрөнгө оруулагчдыг мэлхий болон гүнжийн үлгэртэй зүйрлэж доорх зургийг хавсаргажээ. Тэрээр та нар мэлхийг үнсээд үзэсгэлэнтэй ханхүү болж хувирна гэж найдаж байна. Та тэр крипто мэлхийг яаж үнссэн ч ханхүү болохгүй гэж эдийн засагч нэмж хэлэв.

Энэ оны 3-р сард профессор Ханке твиттер хуудсандаа биткойн бол валют биш, харин маш өндөр таамаглалын хөрөнгө гэдгийг батлах гурван зүйл байна гэж хэлсэн. Эдгээр нь найдваргүй байдал, тогтвортой байдлын дутагдал, залилан мэхлэлтэд өртөмтгий байдал юм гэж хэлж байжээ.

Ханке PEPE-г дурьдсан уу?

Сонирхолтой нь, криптог мэлхийтэй харьцуулах нь мэлхий PEPE хэмээх интернэт мем дээр суурилсан шинээр бий болсон криптовалюттай холбоотой байх магадлалтай. Уг зоос сая 4-р сард нээлтээ хийсэн бөгөөд аль хэдийн алдартай тренд болсон. Сүүлийн хэдэн өдөр PEPE үнийн огцом өсөлтийг харуулж байна. CoinMarketCap-ийн мэдээлснээр өнөөдрийн эхээр энэ нь 51% -иар өсчээ. Одоогийн байдлаар PEPE 0.000001657 доллараар арилжаалагдаж байгаа бөгөөд 71%-иас дээш өсөлттэй байна.