Монголын анхны крипто мэдээний сайт

Макс Кейзер: АНУ-ын банкууд төлбөрийн чадваргүй болно

2023-05-05


Биткойны нэр хүндтэй дэмжигч Макс Кейзер саяхан First Republic Bank дампуурсан талаар твиттер хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.

Энэ нь саяхан уналтад орсон, эсвэл засгийн газраас аварсан АНУ-ын анхны том банк биш юм. Үүнээс өмнө Signature Bank, Silicon Valley Bank, Silvergate Bank болон бусад хэд хэдэн компанийн хувьцааны ханш унаж, улмаар хаагдсан.

Макс Кейзер 2022 онд өгсөн ярилцлага бүхий видеондоо тайлбар хийж, бүх валют тэг болно гэж мэдэгджээ. Тэрээр өчигдөр үүнийг давтаж, fiat мөнгөний ертөнц задарч, "биткойны эсрэг бүх зүйл тэг болж байна" гэж хэлэв. Кейзер АНУ-ын банкууд одоо техникийн хувьд төлбөрийн чадваргүй болсон гэж хэлээд Төв банк ч мөн адил гэв. Тэрээр дагагчиддаа "Аль болох хурдан BTC авахыг" гэж зөвөлсөн байна.

Одоогийн байдлаар BTC 28,300 долларын бүсээс 29,150 долларын хооронд гацсан гэж шинжээч хэлэв.