Монголын анхны крипто мэдээний сайт

PEPE спот арилжааны хэмжээ 2.7 тэрбум доллараас давлаа

2023-05-07


Мэлхийн сэдэвтэй меме зоос Pepe (PEPE)-ийн арилжааны хэмжээ нь асар их өсөлтийг харуулжээ. CoinMarketCap-ийн мэдээллэснээр сүүлийн 24 цагийн дотор PEPE-ийн спот арилжааны хэмжээ 2.7 тэрбум долларт хүрч, USDT, BTC, ETH,USDC-ийн дараа хоёрдугаарт орсон байна.

PEPE-г бүртгэсэн анхны томоохон биржүүдийн нэг болох OKX нь 650 сая долларын хамгийн том арилжааг татсан. Түүнчлэн өчигдөр арилжааны хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч криптовалютын бирж болох Binance PEPE/USDT болон PEPE/TUSD гэсэн спот арилжааны хос бүхий Pepe-ийг инновацийн бүсэд бүртгүүлэхээ зарласан.

Үүний дараа Future арилжааны хэмжээ голчлон Binance дээр төвлөрч, сүүлийн 24 цагийн арилжааны хэмжээ 1.4 тэрбум доллар болж, BTC болон ETH-ийн дараа хоёрдугаарт орсон байна.