Монголын анхны крипто мэдээний сайт

Филиппиний цагдаа нар крипто луйврыг илрүүлж, 1000 гаруй хүний наймааны хохирогчийг аварчээ.

2023-05-09


Криптовалютын луйврын хэрэг үйлддэг байгууллагат өдөрт 18 цаг хүртэл хөдөлмөрлөж байсан 1000 гаруй хүний наймааны хохирогчийг Филиппиний Үндэсний Цагдаагийн газар (PNP) аварсан байна.

Гэмт хэргийн толгойлогч байж болзошгүй 12 хүнийг эрх баригчид баривчилж, хүний наймааны хэргээр яллахаар болжээ. Үүнд БНХАУ-ын долоо, Индонезийн дөрөв, Малайзын нэг иргэн багтсан байна.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, хохирогчдыг үнэ төлбөргүй нислэг, байраар хангана гэсэн ажлын саналыг тавьдаг ба тэд үүнд хууртаж тухайн бүс нутагт очдог. Харин ирсэн даруйд паспортыг нь хураан авч, хамт ажиллагсадтайгаа харьцсан, уртасгасан завсарлага авсныхаа төлөө цалингийн суутгадаг ба өдөрт 18 цаг хүртэл ажиллуулдаг байсан.

Нийтдээ 1090 гаруй иргэнийг хүний наймаанаас аврагдсан болохыг албаны хүн ил болгов. Ажилчид Вьетнам (389), Хятад (307), Филиппин (171), Индонез (143), Балба (40), Малайз (25), Мьянмар (7), Тайланд (5), Тайвань зэрэг Азийн ажилчид байв.

Эдгээр хүмүүсийг крипто мэдлэг багатай хүмүүстэй интернетээр хуурамч хайр дурлалын харилцаа тогтоож, мөн тухайн хүнээ криптовалют худалдаж авах, эсвэл хуурамч банкны данс руу мөнгө байршуул гэж ятгахад сургасан гэж тэмдэглэжээ. Ялангуяа АНУ, Европ, Канадын крипто мэдлэг багатай хүмүүс ийнхүү крипто хайр дурлалын гэмт хэргийн хохирогч болдог байна.