Монголын анхны крипто мэдээний сайт

PayPal тайлан балансдаа 1 тэрбум долларын крипто эзэмшдэг гэж мэдүүлжээ

2023-05-11


2023 оны 3-р сарын 31-ний өдрөөр дууссан улирлын тайланд дурдсанаар PayPal нь харилцагчдын Bitcoin (BTC), Ethereum (ETH), Bitcoin Cash (BCH), болон Litecoin (LTC) зэрэг 943 сая доллартай тэнцэх криптог хадгалж байна. Эдгээр крипто нь зөвхөн тухайн компанийн үйлчлүүлэгчдийнх гэдгийг дурьдах нь зүйтэй.

Энэ нь хэрэглэгчийн крипто хөрөнгийн хэмжээ өмнөх улирлаас 339 сая доллараар өссөн буюу 56%-иар өссөн үзүүлэлт юм. 12-р сарын 31-нд 16,547 доллар байсан 3-р сарын 31-нд 28,478 доллар болж, биткойны ханш 72%-иар өссөнтэй ихээхэн нийцэж байна.

Компанийн хэрэглэгчдийн одоогийн крипто задаргаа нь 499 сая долларын BTC, 362 сая долларын ETH, бусад нь 82 сая долларын BCH болон LTC-ээс бүрддэг.

PayPal 10-Q-д тайлбарласнаар, үйлчлүүлэгчид дээрх криптовалютыг худалдан авах, худалдах, хүлээн авах, илгээх, хадгалах, мөн тус тусын борлуулалтаас олсон орлогыг төлбөр тооцоо хийхдээ бараа, үйлчилгээ худалдан авахад ашиглах боломжийг олгодог гэв.

PayPal мэдүүлэгтээ "Бид үйлчлүүлэгчдийнхээ крипто хөрөнгийн дотоод бүртгэл, түүний дотор үйлчлүүлэгч бүрийн эзэмшдэг крипто хөрөнгийн хэмжээ, төрөл зэргийг хөтөлдөг" гэж мэдэгджээ.