Монголын анхны крипто мэдээний сайт

До Квон 440 мянган долларын барьцаагаар суллагдана

2023-05-14


Монтенегрогийн нийслэл Подгорица хотын Үндсэн шүүх Квон болон Терраформын санхүүгийн захирал Хан Чан Жун нар бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хэргүүдийг үгүйсгэв.

Удалгүй орон нутгийн өөр нэг мэдээнд шүүх Квоны санал болгосон 400,000 еврогийн батлан даалтад гаргахыг зөвшөөрсөн тухай мэдээлэв. Тиймээс түүнийг шүүх хурлаас өмнө суллахаар болжээ.

Прокурорууд уг шийдвэрийг эсэргүүцэж, Квон, Чан Жун нар шүүх хурал болтол Монтенегрогоос зугтах магадлалтай гэв.

Квон батлан даалтад 400 мянган евро санал болгов

Квон, Хан нарыг 3-р сарын 23-нд Подгорица нисэх онгоцны буудлаас баривчилсан бөгөөд прокурорууд 4-р сарын 2-нд тэдэнд холбогдох хэрэг үүсгэсэн. Тавдугаар сарын 11-нд болсон шүүх хурлын үеэр тэдний өмгөөлөгчид шүүгдэгчдийг батлан даалтад гаргахыг хүсч, нийтдээ 400,000 евро төлөхийг санал болгов.

“Подгорица хотын анхан шатны шүүхэд шүүгдэгч Ц.Ж.Х-д холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Үндсэн шүүх хуралдаанд шүүгдэгч нар өөрсдөд нь буруутгагдаж буй эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ үгүйсгэж, өмгөөллөө танилцууллаа” гэж Подгорица хотын анхан шатны шүүхээс мэдэгдэв.

Мөн Шүүх зарим асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа тул дараагийн хурлыг зургадугаар сарын 16-нд хийхээр тогтлоо.

Түүнийг баривчлагдсаны дараа АНУ, Өмнөд Солонгос улсууд Монтенегро улсаас Квоныг шилжүүлэн өгөхийг албан ёсоор хүссэн гэж тус улсын Хууль зүйн сайд Марко Ковач 3-р сарын 23-нд Подгорица хотод хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Мөн тэрээр Квон, Хан нарыг хуурамч бичиг баримтаар тус улсад зорчиж явсан хэргээр буруутгагдаж шүүхэд татагдсныг ил болгосон. Шүүх хурал дуусч, шүүхээс тэдний эсрэг оноосон ялыг эдэлсэний дараа л тэднийг албадан гаргана гэв.

Түүнчлэн хоёр улс Терраформын баривчлагдсан хоёр захирлын компьютерийг хүлээлгэн өгөхийг Монтенегрогийн эрх баригчдаас хүссэн байна.