Монголын анхны крипто мэдээний сайт

CZ: Бухын улирлыг эхлүүлж магадгүй томоохон үйл явдал боллоо

2023-05-25


Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн Жао (CZ) лхагва гарагт твиттер хуудсандаа Хятадын төв телевиз (CCTV) дижитал хөрөнгөтэй холбоотой нэвтрүүлэг цацсныг онцлон тэмдэглэжээ.

Тодруулбал CZ өөрийн твиттертээ 5-р сарын 23-нд цацагдсан нэвтрүүлгийн холбоосыг хавсаргасан ба 6-р сарын 1-ээс эхлэн Хонг Конгийн зохицуулагчид "Виртуал хөрөнгийн арилжааны платформд заавал лиценз олгох системийг нэвтрүүлэх" тухай 98 секундын хэсгийг оруулсан байна.

"Хятад хэлээр ярьдаг нийгэмлэгүүд шуугиж байна" гэж тэр хэлэв. "Түүхэнд ийм төрлийн алхам нь бухын улирлыг эхлүүлэхэд хүргэсэн" гэжээ.

Гүйцэтгэх захирал түүний жиргээ нь "санхүүгийн зөвлөгөө" биш бөгөөд өнгөрсөн нь ирээдүйг зөгнөдөггүй гэдгийг тодотгов.

Эх газрын Хятад улс криптог бүхэлд нь хориглосон ч Хонг Конг бүс нутгийн криптогийн төв болох хүсэл эрмэлзэлээ үргэлжлүүлэхээр сонгосон. Хятад хориг тавьсны дараа ч биткойн олборлох үйл ажиллагааны нэлээд хэсэг нь тус бүс нутагт цэцэглэсээр байна.

CZ нь Хятадад төрсөн боловч 12 настайгаасаа хойш Канадын иргэн болсон. Binance нь Хятадын компани биш гэдгийг олон удаа баталж байсан гэдгийг мөн онцлох нь зүйтэй.