Монголын анхны крипто мэдээний сайт

Huobi бирж 6-р сарын 1-нд Хонг Конг дахь салбараа нээнэ

2023-05-27


Huobi Global компани Хонконг дахь салбараа 6-р сарын 1-нд тус мужийн хэрэглэгчдэд зориулан нээхээр бэлтгэж байгаагаа зарлалаа. Энэхүү өргөтгөл нь Хонконгийн үнэт цаасны зохицуулагч болох Үнэт цаас, фьючерсийн комисс (SFC)-ийн шийдвэрээр тус салбарт криптовалютыг жижиглэн худалдаалахыг зөвшөөрсөнтэй холбоотой юм.

Хятадын засаг захиргааны тусгай бүс дэх шинэ салбар нь "орон нутгийн дүрэм журамд бүрэн нийцэж, үйлчлүүлэгчдэд олон төрлийн арилжааны хослол, үйлчилгээг санал болгоно" хэмээн мэдэгдэлдээ дурьджээ. Эхэн үедээ хэрэглэгчид Bitcoin (BTC), Ether (ETH), Tron (TRX), Huobi Token (HT) зэрэг арилжаа хийх боломжтой болно.

Үйл ажиллагаагаа өргөтгөх төлөвлөгөөний эхний алхам болгон Huobi өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Capital Buyout Fund компани худалдаж авсны дараа дахин брэндинг хийсэн. Энэ нь Карибын тэнгис дэхь тэлэлтийн нэг хэсэг юм.

Мөн крипто бирж нь Зүүн Өмнөд Ази, Европ болон бусад бүс нутгуудад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ экосистемээ өргөжүүлэхийн тулд стратегийн нэгдэл, худалдан авалтыг судлах болно гэж мэдэгдэв.

Гэсэн хэдий ч Малайзын зохицуулах агентлагтай хийсэн оролдлого нь бүтэлгүйтсэн. Малайзын Үнэт цаасны хороо (SCM) 5-р сарын 22-нд хийсэн мэдэгдэлдээ, Huobi Global нь крипто биржийн оператороор бүртгүүлж чадаагүй тул бүх үйл ажиллагаагаа зогсоохыг тушаажээ.