Монголын анхны крипто мэдээний сайт

Энэ долоо хоногийн онцлох 4 алткойн

2023-05-29


5-р сарын 27-нд Цагаан ордон болон Төлөөлөгчдийн танхимын Бүгд найрамдахчууд урьдчилсан тохиролцоонд хүрсний дараа АНУ өрийн дефолтоос зайлсхийхийг хичээж байна. 5-р сарын 26-ны өдөр АНУ-ын хөрөнгийн зах зээл тус хэлэлцээрийг өөдрөгөөр таамаглаж эхэлсэн ба энэ эерэг хандлага криптовалют руу чиглэв.

Өрийн таазны хэлэлцээрийн дараа арилжаачид Холбооны нөөцийн сангийн хүүгийн өсөлтөд анхаарлаа хандуулах бололтой. Тавдугаар сарын 26-нд гарсан хувийн хэрэглээний зардлын өсөлттэй мэдээлэл нь ХНС-ын зургадугаар сарын хурлаар бодлогын хүүгээ өсгөх магадлалыг нэмэгдүүлсэн.

АНУ-ын хууль тогтоогчид өрийн таазны талаар тохиролцоонд хүрсний дараа BTC болон хувьцаанууд өсөх хандлагатай байна.

Биткойны үнэ 28 мянган долларыг эргүүлэн авч үүнээс дээшээ тогтвортой байвал ARB, XRP, EOS, AAVE зэрэг зоосууд өсөлтийн трендийг дагах боломжтой гэж шинжээчид санал болгож байна.

Жич: Санхүүгийн зөвөлгөө биш