Монголын анхны крипто мэдээний сайт

Криптогийн шинэ зохицуулалтын улмаас Bybit Канадаас гарчээ

2023-06-01


Алдартай криптовалют бирж Bybit Канадын зах зээлээс гарахаа зарлажээ.

5-р сарын 31-ээс эхлэн шинэ данс нээлгэх боломжгүй, харин одоо байгаа харилцагчид 7-р сарын 31 хүртэл нэмэлт мөнгө байршуулж, шинэ гэрээ байгуулах боломжтой. Тус компани мөн хуучин хэрэглэгчид хаалтын өдрөөс хойш позицоо хаах эсвэл цомхотгох боломжтой болно гэж амласан.

Канадын Үнэт Цаасны Администраторууд (CSA) крипто аж ахуйн нэгжүүдэд зориулсан шинэ зааварчилгааг гаргасны дараа Bybit Канадаас гарах шийдвэр гаргасан. Тус зохицуулалт нь дижитал хөрөнгийн арилжааны платформуудыг CSA-аас зөвшөөрөл авахыг шаарддаг.

“Канадын холбогдох бүх дүрэм, журмын дагуу бизнесээ явуулах нь Bybit-ийн гол зорилго байсаар ирсэн. Сүүлийн үеийн зохицуулалтын үүднээс Bybit бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хүртээмжийг түр зогсоох хэцүү боловч шаардлагатай шийдвэрийг гаргасан" гэж Байбит мэдэгдэлдээ дурджээ.

Канад дахь одоогийн зохицуулалтын орчин нь зарим крипто биржүүдэд үйл ажиллагаагаа явуулахад улам бүр бэрхшээлтэй болсон тул Binance болон бусад биржүүд тус улсаас гарчээ.