Монголын анхны крипто мэдээний сайт

Үнэт цаас, биржийн хорооны мэдэгдлийн дараа 300 сая долларын позицууд хаагдлаа

2023-06-06


Хэрэв Америкийн зохицуулагчид хөрөнгө оруулагчдад айдас төрүүлэх замаар крипто зах зээлийг сүйрүүлж, алдагдал хүлээлгэхийг зорьж байсан бол тэд зорилгодоо хүрч байна.

Үнэт цаас, биржийн хороо Binance-ийг үнэт цаасны тухай хуулийг зөрчсөн гэж шүүхэд өгсний дараа криптовалютын зах зээл 55 тэрбум доллар буюу 5%-иар буурсан байна.

Үүний үр дүнд нийт хөрөнгийн хэмжээ 1.13 их наяд ам.доллар болтлоо буурч, гуравдугаар сарын дунд үеэс хойших хамгийн доод түвшин болжээ.

CoinGlass-ийн мэдээлснээр сүүлийн 12 цаг орчим хугацаанд 270 сая гаруй долларын лонг позицууд хаагдсан байна. Нэмж дурдахад крипто зах зээл дээр 24.8 сая долларын шорт позицуудыг хаасан.

Binance дээр ердөө 2.89 сая ам.долларын позицууд хаагдсан боловч төвлөрсөн биржийн дериватив татан буулгалтын жагсаалтыг тэргүүлж байна.