Монголын анхны крипто мэдээний сайт

Google дэхь крипто хайлт 29 сарын доод хэмжээнд хүртэл буурчээ

2023-06-07


Google Trends-ийн мэдээллээс харахад жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын криптовалютын салбар дахь сонирхол сүүлийн саруудад аажмаар буурч байгааг харуулж байна.

Google-ийн хайлтууд нь ихэвчлэн жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын зан төлвийг харуулдаг бөгөөд тэд олныг дагаж, үнэ өсөх үед хөрөнгөнд оролцох хандлагатай байдаг. 2017, 2021 оны бухын улирал бол хамгийн сайн жишээ бөгөөд энэ хоёр үед ийм хөрөнгө оруулагчид их хэмжээгээр орж ирсэн.

Харин сүүлийн хэдэн сар яг эсрэгээрээ байлаа. Хэдийгээр BTC он гарснаас хойш 50 гаруй хувиар өссөн ч 2021 оны 11-р сард 69,000 ам.долларт хүрсэн оргил үеээсээ 60 гаруй хувиар буурчээ. Үүнээс улбаалан хөрөнгийн болон бүх салбарын нийт сонирхол буурч байна гэж таамаглаж байна.

Энэ нь “крипто”, “крипто валют” гэсэн үгсийг Google-ийн хайлт багассанаас харагдаж байна. Аль аль нь 2021 оны дээд цэгт ойртоогүй. 2020 оны сүүлийн долоо хоногоос хойш крипто мөнгөний талаарх асуулга аажмаар буурч, сүүлийн 29 сарын доод түвшинд хүрчээ.

BTC болон ETH зэрэг криптовалютын бие даасан хөрөнгийг авч үзвэл хоёулаа алдар нэр нь буурч байгааг харж болно. Ялангуяа Ethereum хайлт 2020 оны 12-р сарын эхний долоо хоногоос хойших хамгийн доод түвшиндээ хүрсэн байна.