Монголын анхны крипто мэдээний сайт

Алабамагийн SEC шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Coinbase биржийн COINхувьцаа 13%-иар унав

2023-06-07


Мягмар гарагт АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC) үнэт цаасны тухай хууль зөрчсөн гэж  үзэж, фирмийн эсрэг томоохон нэхэмжлэл гаргасны дараа Coinbase биржийн COIN хувьцаа 13%-иар буурчээ.

Мягмар гаригт тусдаа мэдүүлэгтээ Алабамагийн Үнэт цаасны хороо (ASC) Coinbase-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж,  биржид яагаад "бүртгэлгүй үнэт цаас" гэж үзсэн бүтээгдэхүүнүүд дээрээ стейкинг хийж байгаагаа тайлбарлахын тулд 28 хоногийн хугацаа өгчээ.

Комиссоос тэмдэглэснээр, Coinbase-ийн улсын хэмжээнд бараг 3.5 сая стекинг данс нь банк, уламжлалт брокерийн пүүсүүдийн данс гэх мэт FDIC эсвэл SIPC-ээр хамгаалагдаагүй байна.

"Энэ арга хэмжээ нь крипто хөрөнгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулагчдад манай хууль тогтоомжийн дагуу ижил хамгаалалтыг санал болгож, эдгээр хөрөнгө оруулалтад учирч болох эрсдлийг бүрэн ухамсарлаж байгаа эсэхийг баталгаажуулах бас нэг алхам юм" гэж ASC-ийн захирал Аманда Сенн хэлэв.