Монголын анхны крипто мэдээний сайт

Элон Маск жиргээндээ DOGE-ийг дурьдлаа

2023-06-11


Dogecoin-ийн шүтэн бишрэгч, Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск өнөөдөр нууцлаг жиргээндээ DOGE-ийг дурдлаа. Теслагийн гүйцэтгэх захирал "cry havoc and let slip the doges" гэж бичжээ.  

Маскийн жиргээ Dogecoin нийгэмлэгийн анхаарлыг татаж уг комментыг олон ретвит хийсэн байна.

Үнэт цаас, биржийн комисс хөрөнгө оруулагчдыг бухимдуулсан шийдвэрүүдийн үр дүнд крипто зах зээл огцом хямдарсаны дараа Маскийн жиргэсэн нь сонирхолтой юм.

ADA, Solana, MATIC зэрэг томоохон криптовалютууд 25%-иас дээш унасан. Dogecoin өөрөө сүүлийн 24 цагийн дотор 16.41%-иар буурч 0.059 ам.долларт хүрчээ.

Энэ долоо хоногийн эхээр SEC энэ салбарын хамгийн том арилжааны платформ болох Binance болон АНУ-ын хамгийн том дижитал хөрөнгийн бирж болох Coinbase-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, криптовалютын салбарыг цочирдуулсан. Зарим криптовалютууд, тухайлбал BNB, Cardano, Solana зэрэг нь бүртгэлгүй үнэт цаас гэж тэмдэглэгджээ.

Зах зээлийн өнөөгийн байдлаас гаргаж болох дүгнэлт байгаа хэдий ч Элон Маскийн жиргээний агуулга тодорхойгүй хэвээр байгааг дурдах нь зүйтэй.