Монголын анхны крипто мэдээний сайт

Чанпэн Жао: Бид BNB, BTC-ээ зараагүй

2023-06-14


Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн “CZ” Жао Binance-г биткойныг нууцаар зарж байна гэсэн цуурхлыг няцаалаа.

Энэхүү цуу яриаг шинжээч Дилан ЛеКлэйр, Сван Биткойны гүйцэтгэх захирал Кори Клипстен зэрэг зах зээлийн тоймчид гаргасан бөгөөд тэд Binance-ийг BNB-ийн үнэ цэнийг зохиомлоор өсгөхийн тулд зах зээлийг манупляци хийсэн гэж буруутгасан.

Үүний хариуд 6-р сарын 13-ны жиргээндээ CZ Binance өөрийн болон BNB-ээ зараагүй гэж хэлээд FTX токеныг ч мөн хадгалсаар байгаагаа дурьдав.  

"Тэд сая сая арилжаачид оролцсон үнийн график дээр үндэслэн яг хэн зарсаныг мэдэж байгаа нь гайхалтай юм. Энэ бол FUD" гэж тэрээр нэмж хэлэв.

CZ-ийн нийтлэл нь BTC, BNB болон Tether-тэй холбоотой хэд хэдэн арилжаагаар Binance-ийг зах зээлийг удирдаж байна гэж буруутгасан техникийн шинжилгээний платформ Skew-ийн зургадугаар сарын 14-ний нийтлэлд шууд хариу юм.