Монголын анхны крипто мэдээний сайт

USDT ханшаа алдлаа

2023-06-16


Өчигдөр USDT ханшаа бага зэрэг алдсан нь дэлхийн хамгийн том тогтвортой зоос дарамтанд орж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлэв.

Curve’s 3Pool стаблькойн арилжаалах шилдэг пүүлүүдийн нэг нь USDT худалдагчаар дүүрсэн бөгөөд энэ нь арилжаачид бусад тогтвортой зоос хуримтлуулж байгааг харуулж байна. Энэхүү алхам нь USDT, USDC, DAI гэсэн гурван тогтвортой коин тус бүрийн хувьд 33.33%-ийн хамгийн тохиромжтой задаргааг тэнцвэргүй болгосон. Үүний дараа USDT 1 доллараас унахад хүргэсэн.

Сүүлийн саруудад Тетер тогтвортой коины зах зээл дэх ноёрхлоо сэргээж чадсан, ялангуяа банкны хямралын дараа. USDT-ийн зах зээлийн үнэлгээ 84 тэрбум ам.доллар дөхөж дээд цэгтээ хүрсэн.

Харин криптовалютын томоохон биржүүд асуудалтай тулгараад байгаа энэ үед үүнтэй төстэй өөр үйл явдал тохиолдвол хөрөнгө оруулагчдын санаа зоволт улам бүр нэмэгдэх болно.

Гэсэн хэдий ч крипто шинжээчид "тогтвортой коины ханшийг бирж дээрх үнээр нь тодорхойлдоггүй, харин та 1:1-ийг эргүүлэн авч чадах эсэхээр тодорхойлогддог" тул үнэндээ санаа зовох хэрэггүй гэжээ.

Сүүлийн үеийн зах зээлийн үйл явдлуудаас үүдэлтэй FUD-ийг хүлээн зөвшөөрч, Tether-ийн CTO, Паоло Ардойно твиттер хуудсандаа,

"Өнөө үед зах зээл хурцадмал байгаа тул худалдагчид энэхүү ерөнхий мэдрэмжийг ашиглахад хялбар байдаг. Гэхдээ Tether дээр бид урьдын адил бэлэн байна. Бид ямар ч хэмжээгээр эргүүлэн авахад бэлэн" гэжээ.

Хэн USDT-ийг зарж байгаа нь тодорхойгүй хэвээр байгаа ч ханшийн уналт нь CZSamSun нэртэй халимны хаяг 31.5 сая ам.доллар зээлж, USDC-ээр сольсоноор эхэлсэн юм.