Монголын анхны крипто мэдээний сайт

BTC долоо хоногийн дээд цэгтээ хүрснээр 100 сая долларын позиц хаагджээ

2023-06-17


Хэдэн өдрийн турш уналтад орсон үнийн өөрчлөлтийн дараа биткойн сэргэж, сүүлийн 24 цагийн дотор бараг 2000 доллараар өсөж, зургадугаар сарын 8-наас хойших хамгийн өндөр үнийн шошготой боллоо.

Үүний үр дүнд сая сая долларын позицууд хаагдсан ба шортууд бараг 80% -ийг эзэлж байна.

SEC хоёр хамгийн том криптовалютын бирж болох Binance болон Coinbase-ийн эсрэг зарга мэдүүлсний дараа, мөн лхагва гарагт ХҮИ-ийн тоо болон ХНС хүүгийн өсөлтийн бодлогоо зарласнаар биткойны үнийн гүйцэтгэл нэлээд доогуур байсан.

Тус хөрөнгө саяхан сүүлийн гурван сарын хамгийн доод үнийг тогтоожээ. Алткойнууд илүү их хохирол амссан бөгөөд криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд 130 тэрбум доллараар буурсан.

Гэсэн хэдий ч BlackRock-ээс Bitcoin Spot ETF авах хүсэлт гаргасны дараа BTC бага зэрэг сэргэж, 25,500 доллар болсон. Өчигдөр 25,200 ам.доллар болтлоо унасны дараа өнөөдөр криптовалютын ханш гэнэтхэн сэргэж, 9 өдрийн дээд цэгтээ буюу 26,800 ам.долларт хүрчээ.

Ихэнх алткойнууд өдөр тутмын хэмжүүрээр BTC-ийг дуурайж, эсвэл бүр давж гарсан бөгөөд Solana, Polygon, Ethereum, Aptos, Algorand 9% хүртэл өссөнийг хэлэх нь илүүц биз. QNT 20%-ийн өсөлтийг үзүүлэв.

Энэ нь шорт арилжаа эрхлэгчдэд хохирол учруулсан. Хаагдсан позицуудын нийт үнэ 24 цагийн байдлаар 90 гаруй сая доллар болж байгаа бол шорт арилжаа эрхлэгчид 70 сая доллар (ойролцоогоор 80%)-ын позицоо хаалгажээ.

Coinglass-ийн мэдээлснээр биткойн болон Ethereum нь бялууны хамгийн том хувийг эзэлдэг бөгөөд нийт 90 сая долларын бараг 50 сая ам.доллар нь BTC, ETH позицууд байна.