Монголын анхны крипто мэдээний сайт

LUNA-г үүсгэн байгуулагч До Квон 4 сарын хорих ял сонслоо

2023-06-20


Монтенегрогийн шүүхээс Квон болон түүний гүйцэтгэх захирал асан Хан Чан Жун нарыг дөрвөн сарын хорих ялаар шийтгэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хоёр эрхэм шүүх хурал дээр гэм буруугүй гэдгээ мэдэгдэв. Квон, Хан нар энэ оны эхээр Монтенегрооос Дубай руу хувийн онгоцоор зорчиж, нуугдаж байх үедээ Коста Рикагийн иргэдийн хуурамч паспорт ашигласан тул баривчлагджээ.  

Нэмж дурдахад, АНУ болон Өмнөд Солонгосын эрх баригчид Террагийн хөрөнгө оруулагчдыг залилан мэхэлсэн хэрэгт буруутгаж байгаа тул тэднийг шилжүүлэн өгөхийг шаардаж байна. Хөрөнгө оруулагчид ойролцоогоор 60 тэрбум доллар алдсан.

Гэсэн хэдий ч Квон хуурамч бичиг баримт ашигласан хэргээ үгүйсгэж, Сингапурын аялал жуулчлалын агентлагаар дамжуулан паспортыг олж авсан гэдгээ шүүхэд мэдэгджээ. Хуучин "крипто хаан" үүнийг "алтан паспорт" гэж бодсон гэв. Энэ төрлийн паспортыг томоохон хөрөнгө оруулалт хийх зорилгоор зарим улс оронд иргэншил авахыг түргэсгэдэг хүмүүст олгодог.

Монтенегро руу орохоосоо өмнө Квон, Хан нар хагас жил орчим эрх баригчдаас нуугдаж байсан. Эцэст нь тэднийг энэ хавар Подгорица нисэх онгоцны буудалд баривчилсан билээ.

Ийнхүү тэд ирэх 4 сарыг шоронд өнгөрүүлэхээр болж байна.