Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2023-06-20



Өнгөрсөн 24 цагийн дотор биткойны үнэ 27,000 долларын сэтгэлзүйн болон техникийн чухал бүсийг давах оролдлого хийсэн.

Бухууд эхэндээ үнийг уг түвшнээс дээш авч чадсан ч худалдан авалтын эрчмээ хадгалж чадаагүй учир BTC бага зэрэг буурчээ. 


Биткойны давамгайлал буюу бусад зах зээлийнхтэй харьцуулахад түүний эзлэх хувийг харуулдаг хэмжигдэхүүн нь зөвхөн сүүлийн өдөр 0.3%-иар өсөж 50% болсон байна. 


Ихэнх алткойнуудын үнэ ямар ч томоохон өсөлт эсвэл бууралтгүйгээр жигд арилжаалагдаж байна. Том хэмжээтэй криптовалютуудаас Ripple-ийн XRP 1.2%-иар буурсан бол Solana (SOL) 2.9%-иар өссөн.


Stacks (STX) нь жижиг, дунд алткойнуудын сэргэлтийн маршийг тэргүүлж байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн дотор 7.3%-иар өссөн байна. Дараагийн эгнээнд Optimism-ийн OP токен орсон бөгөөд энэ нь 6% -иар өсөв. 


Нөгөөтэйгүүр, KuCoin Shares (KCS) болон Flow (FLOW) нь өдрийн хамгийн муу үзүүлэлттэй байгаа ба хоёулаа 3%-иар буурчээ.