Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2023-06-21


Биткойн болон ETH нь Азийн арилжааны өдрийг ногоон өнгөөр эхэлж байгаа бөгөөд дэлхийн хамгийн том дижитал хөрөнгө 7%-иар өсч 28,959 доллар болсон бол ETH үнэ 4%-иар өсч 1,800 доллар болжээ.

"Биткойн 28,000 ам. доллараас дээш гарсан ба хоёр жилийн хугацаанд анх удаагаа нийт крипто зах зээлийн үнэлгээнд зоосны эзлэх хувь 50%-иар давж байна. Бусад ихэнх дижитал хөрөнгөөс ялгаатай нь биткойн нь зохицуулалтын нарийн төвөгтэй байдалд орооцолдоогүй" гэж Торонтод төвтэй FRNT Financial крипто платформын өгөгдөл, аналитик хариуцсан дарга Страхина Савич хэлэв.

Савик хэлэхдээ, BlackRock-ийн биткойн ETF-ийн мэдүүлэг нь энэ оны эхээр болон 2022 оны сүүлээр бидний харсан хямдрал, дампуурлыг үл харгалзан биткойны институцийн сонирхол тогтвортой хэвээр байгааг онцолж байна гэжээ.

Түүнчлэн өнөө өглөөний өсөлтийг өөр ахин нэг институци биткойн ETF гаргах хүсэлтээ өгсөнтэй холбоотой гэж олон шинжээчид үзэж байна.