Монголын анхны крипто мэдээний сайт

Криптог дэмжигч Жозеф Цай Алибабагийн шинэ дарга боллоо

2023-06-21


Цахим худалдааны чиглэлээр мэргэшсэн Хятадын технологийн компани болох Алибаба групп өнөөдөр Жозеф Цай нь Даниел Жаныг орлож тус байгууллагын шинэ даргаар томилогдоно гэж мэдэгдлээ.

Тайвань гаралтай Канадын тэрбумтан бизнесмэн нь криптовалютын салбарын өмгөөлөгч гэдгээрээ алдартай бөгөөд түүний нэр хэд хэдэн дижитал хөрөнгийн төсөлд оролцож байсан.

Өнөөдрөөс Гүйцэтгэх дэд даргаар ажиллаж байгаа Цай энэ оны есдүгээр сарын 10-нд Даниел Жанг орлож, шинэ албан тушаалдаа орно.

Шинэ захирал Alibaba Cloud Intelligence Group-ийг үргэлжлүүлэн удирдах бөгөөд удахгүй ирэх удирдлагуудтай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байгаагаа нэмж хэлэв. Тэрээр мөн үүлэн тооцоолол болон хиймэл оюун ухааныг “бүх салбарын бизнесүүдэд” илүү хүртээмжтэй болгохоо амлав.

Түүнчлэн технологи, инновацид анхаарлаа хандуулснаар Алибаба шинэ менежментийн дор өснө  гэсэн итгэл найдварыг хөрөнгө оруулагчидад төрүүлж байна. Мөн крипто коммунитид Алибаба удахгүй криптог хүлээн зөвшөөрнө гэсэн хүлээлттэй болж эхэлжээ.