Монголын анхны крипто мэдээний сайт

Биткойны ханш 30,000 доллараас давсанаар 265 сая долларын позицууд хаагдав

2023-06-22


Удахгүй АНУ-д Bitcoin спот ETF-ийн бүтээгдэхүүн батлагдаж магадгүй гэсэн хөрөнгө оруулагчдын өөдрөг таамаглалын дунд дөрөвдүгээр сараас хойш анх удаагаа BTC 30,000 доллараас дээш өслөө.

Мөн энэхүү хөрөнгө нь бусад криптовалютын гүйцэтгэлийг давж, давамгайллаа 51%-иас дээш хоёр жилийн дээд түвшинд хүргэв.

Биткойн лхагва гарагийн эхээр ойролцоогоор 28,300 доллараар арилжаалагдаж байсан бол UTC 16:38 гэхэд 30,650 доллар болж өссөн байна. Түүнчлэн уг хөрөнгө 30,250 долларын өдрийн дээд түвшинд хүрсэн гэж TradingView мэдээлэв.

АНУ-ын хөрөнгийн зах зээл нээгдсэнээс хойш биткойны ханш 7.00%-иар өссөн бол мөн хугацаанд Ether-ийн 4.69%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Өчигдөр орой 27,000 доллараас 29,000 гаруй доллар болтлоо өсснөөс хойш биткойны ханш өссөөр байгааг дурьдах нь зүйтэй.

CoinGlass-ийн мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд биткойны хэлбэлзэл нь крипто зах зээл дээр 265 сая долларын позицийг хаахад хүргэсэн. Үүнд 64,000 гаруй арилжаач багтсан бөгөөд хамгийн том нь 9.3 сая долларын позиц хаагдсан байна.

Дэлхийн хамгийн том хөрөнгийн менежер BlackRock өнгөрсөн долоо хоногт Bitcoin спот ETF-ийн бүтээгдэхүүн гаргахаар SEC-д өргөдлөө өгсний дараа биткойны эргэн тойрон дахь сэтгэл хөдлөл улам бүр нэмэгдэж байгаа бололтой.

Invesco болон WisdomTree нь мөн ижил төстэй бүтээгдэхүүний мэдүүлгийг дахин ирүүлсэн.

Үүнээс гадна биткойны давамгайлал одоо 51.74% байгаа нь 2021 оны 4-р сарын сүүлчээс хойших хамгийн дээд түвшин юм.