Монголын анхны крипто мэдээний сайт

227 сая долларын позицууд крипто сэргэх үед хаагджээ

2023-06-23


Сүүлийн 48 цаг нь шорт арилжаачдын хувьд хар дарсан зүүд байлаа. Үргэлжилж буй өсөлтийг "fake-out” гэж үзэж, шорт позиц нээсэн хүмүүс ихээр хохиров. 

Bitcoin (BTC) болон зарим алткойны шорт арилжаачдын хувьд өчигдрийн позиц хаалтууд 2023 оны 1-р улирлын эхэн үеэс хойшхи хамгийн харгис хэрцгий байлаа.

2023 оны 6-р сарын 21-нд томоохон криптовалютуудын хэлбэлзэл нэмэгдсэнээр олон арван мянган арилжаачдын позиц хаагджээ. Нийтдээ 226,998,000 долларын шорт болон лонг позицууд хаагдсан. Эдгээр татан буулгалтын 80 орчим хувийг шорт арилжаа эзэлж байна.

Coinglass-ийн хуваалцсан статистик мэдээллээс үзэхэд Bitcoin шорт арилжаачид өчигдөр 80.93 сая ам.доллар алджээ. Үүний эсрэгээр лонг алдагдал дөрөв дахин бага байсан.

Гурван сар гаруйн хугацааны BTC шортны хамгийн том позиц хаалтыг шинжээчид бүртгэсэн гэв.

Хэдийгээр Ethereum арилжаачид төдийлөн өртөөгүй ч BitMEX дээрх ETH/USD-ын лонг хамгийн том нэг татан буулгалт ажиглагдсан ба азгүй арилжаачин нэг хэлцлээр 2.1 сая доллар алджээ.