Монголын анхны крипто мэдээний сайт

Ripple-ийн өөр нэг өмгөөлөгч SEC-ийн хэргээс гарах хүсэлтэй өгчээ

2023-06-27


АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC)-тэй үргэлжилсэн шүүх хуралдаан ид үргэлжилж байгаа энэ үед Ripple Labs-аас өөр нэг өмгөөлөгч өмгөөлөх багаас гарах хүсэлтээ өгчээ.

5-р сарын сүүлчээр Кайли Чисел Ким өмгөөллийн багаас гарсны дараа Ripple-ийн хуулийн зөвлөхийн чухал хүн болох Клэйтон Ж.Мастерман өөрийгөө хэргээс хасах хүсэлт гаргажээ.

SEC-ээс гаргасан Ripple-ийн эсрэг хэрэг нь тус компани, Гүйцэтгэх захирал Брэд Гарлингхаус болон хамтран үүсгэн байгуулагч Кристиан А.Ларсен нарыг 1.3 тэрбум долларын бүртгэлгүй үнэт цаасны арилжаа хийсэн гэж буруутгаж байгаа юм.

2020 оны 12-р сард анх гаргасан нэхэмжлэл нь XRP дижитал хөрөнгийг үнэт цаасны ангилалд оруулах эсэхтэй холбоотой юм. Хэрэв үнэт цаас гэж үзвэл түүний борлуулалт нь зохицуулалтын хатуу стандартад захирагдах болно.

SEC нь XRP нь энэ шалгуурыг хангаж байгаа бөгөөд Ripple болон түүний удирдлагууд үнэт цаасны тухай хуулийг зөрчсөн гэж баталж байгаа. Үүний эсрэгээр, Ripple эдгээр мэдэгдлийг эрс няцааж, XRP нь үнэт цаас биш харин валют тул SEC-ийн эрх мэдлээс гадуурх байр суурь эзэлдэг гэж үзэж байна.

Түүнчлэн өмгөөлөгчийг эргүүлэн татсан нь хэргийн үр дүнд ямар ч нөлөө үзүүлэхгүй бололтой. Ирүүлсэн мэдэгдлийн дагуу Kellogg, Hansen, Todd, Figel & Frederick, P.L.L.C., Debevoise & Plimpton LLP-ийн бусад өмгөөлөгчид Ripple Labs-д зөвлөхөөр үргэлжлүүлэн ажиллах болно.