Монголын анхны крипто мэдээний сайт

Институцийн хөрөнгө оруулагчдын 60 гаруй хувь нь крипто өснө гэж үзэж байна

2023-07-02


Дэлхийн хамгийн том крипто биржийн судалгааны компани болох Binance Research-ийн хийсэн шинэ судалгаагаар ихэнх институциональ хөрөнгө оруулагчид криптовалютуудын ойрын 12 сарын төлвийг өөдрөгөөр харж байна.

Binance Research 2023 оны 3-р сарын 31-ээс 5-р сарын 15-ны хооронд дэлхийн 208 байгууллагын үйлчлүүлэгчид болон VIP хэрэглэгчдийг оролцуулсан судалгааг явуулсан. “Институцийн крипто хэтийн төлөвийн судалгаа” гэж нэрлэгдсэн уг судалгаанд оролцогчдын криптовалютын хөрөнгө оруулалтад хандах хандлага, сонголт, сэдэл, хэрэглээ зэргийг судалжээ.

Санал асуулгад оролцогчид янз бүрийн түвшний туршлага, менежментийн хөрөнгөтэй (AUM) институцийн хөрөнгө оруулагчид байсан. Оролцогчдын 48 гаруй хувь нь таван жил гаруй криптод хөрөнгө оруулсан туршлагатай. Судалгаанд хамрагдагсдын 52.4%-ийг 25 сая доллараас доош Crypto AUM-тай сан эзэлж байгаа бол 100 сая доллараас дээш AUM-тай хөрөнгө 22.6%-ийг эзэлж байв.

Төлвийн ангилалд судалгаанд оролцогчдын 63.5% нь ирэх 12 сарын хугацаанд крипто салбарыг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлжээ. Хугацааг арван жил болгон сунгахад судалгаанд оролцогчдын 88% нь крипто валютын талаар эерэг хандлагатай байгааг олж тогтоосон байна.

Хуваарилалтын тухайд оролцогчдын 47.1% нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд крипто хөрөнгийн нөөцөө хадгалсан гэж мэдэгдсэн бол 35.6% нь мөн хугацаанд крипто хадгаламжаа өсгөжээ.