Монголын анхны крипто мэдээний сайт

Криштиану Роналду хоёр дахь NFT цуглуулгаа Binance дээр гаргалаа

2023-07-10


Дэлхийн хамгийн том криптовалютын бирж өнгөрсөн зун манай цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэгтэй гэрээ байгуулсан. Роналдо түншлэлээ онцолж, Binance NFT платформоор дамжуулан шүтэн бишрэгчиддээ "урьд өмнө байгаагүй" шинэ зүйл өгөхөө амлав. Тэрээр хэдэн сарын дараа амлалтаа биелүүлж, "CR7" NFT цуглуулгаа худалдаанд гаргалаа.

Португалийн хөл бөмбөгийн алдарт од Криштиану Роналду "Forever CR7: The GOAT" нэртэй шинэ NFT цуглуулгаа гаргажээ. Дижитал цуглуулгыг Binance NFT Marketplace дээр шууд байршуулж, түүний карьерийн түүхэн дэх гоол оруулсан мөчүүдийг дүрсэлсэн байна.

Энгийн NFT нь Роналдугийн гоол оруулсан үе шатыг дүрсэлсэн байдаг ба 100-аас 700 гоол хүртэл  10 USDT үнэтэй.

Түүний хамгийн домогт гоолуудын нэг болох 2018 онд Ювентусын эсрэг хийсэн цохилт нь 15,000 USDT-ийн анхны үнэ бөгөөд Super Super Rare NFT хэлбэрээр санал болгож байна. Ийм дижитал цуглуулга ердөө долоохон байгаа бөгөөд нэг нь аль хэдийн зарагдаж дуусчээ.

Мөн ховор NFT-ийг эзэмшигчид түүнтэй уулзах боломжтой гэсэн шуум гараад байна.